STAR SEE-THROUGH: Намхан бурханы хишиг, Taeyang

Энэ долоо хоногийн Star See-Through-ийн ээлж саяхан бүрэн хэмжээний цомогоо гаргасан TaeYang дээр тусаад байгаа юм байна. Хараад байхад түүний энэ жижигхэн биенээс гарах “Only Look at Me’ гэсэн амиа бодсон зан cool санагдав. Харин одоо, бид бүх хүүхнүүдийн ухаан санааг сайхан дүр төрх, сэтгэл татам байдлаараа самууруулдаг Taeyang-ий тухай илүү ихийг мэдэцгээх үү?

Товч намтар

Нэр: TaeYang(жинхэн нэр Dong YoungBae)

Төрсөн огноо: 1988 оны 5 сарын 18

Биеийн хэмжээ: Өндөр 5’8 жин 127 lbs

Цусны бүлэг: B

Дебют: Big Bang-д 2006 оны 8 дугаар сард

Хобби: Сагсан бөмбөг, хөгжим сонсох, зурагт үзэх

Онцлог байдал/мэргэжил: рэп, бүжиг, бийтбокс, дуулах, Англи хэл, Япон хэл

Хоч: Dong TaeYang

Боловсрол: Daejin их сургууль(Урлагийн сургууль) кино драмын анги

1 дүгээр хэсэг: Сэтгэл татам байдал

SOFTWARE

#1. Харгис бэлтгэлийн ярвигтай зүйл

Jinusean-ы багын дүрээр клипэнд нь тоглох гэж анх 6 дугаар ангидаа YG-д орохдоо тэр Jinusean-г харснаас хойш түүний мөрөөдөл дуучин болох болсон юм. YG-гийн бэлтгэгчид болох тэр Gdragon-той хамт 8 жилийн турш тэсвэрлэж ирсний үр дүнд 2006 онд нүд гялбам үзүүлбэрээрээ дебютээ хийсэн юм. Энэ байдал(бэлтгэл хийх үе) нь хамгийн хэцүү хүнд үе гэж яригддаг юм. Тэд тайлбарлахдаа юуны түрүүнд хамгийн хүчтэй ахиц гаргах зүйл бол бэлтгэл сургуулиалт юм, тэд дуулж бүжиглэх бэлтгэлээ өдөрт дундажаар дор хаяж 5 цаг хийдэг гэсэн юм. Үр дүн нь? Сайшаал магтаалыг үргэлж харамгүй хэлдэг JYP-гаас тэр үнэхээр сайн бүжиглэж байна гэсэн сайшаалыг хүртсэн юм. Тийм болхоор хангалттай гэж үзэж байна, тийм биш гэж үү?

#2. Чулуу харж байгаа юм шиг охидыг хардаг ичимхий залуу

Итгэмээргүй! Энэ нь итгэж чадамгүй бодит үнэн мөн, тэд 23 настай Youngbae өмнө нь амьдралдаа хэзээ ч болзож үзээгүй гэнэ. Тэр анхныхаа хайртай гэрлэнэ гэдэг мөртлөө одоог хүртэл  охидыг хараад чичрэн салаглана. Энэ нь энэ залууг ямар гэнэн болохыг харуулж байгаа юм. Үүний баталгаа нь түүнийг үндэсний дагина Kim Yuna-тай хамт байхад авсан зураг юм, түнээс маш хол суун яг эгц урагш харсан байдал. Энэ хүнийг одоо яавал дээр вэ?

#3.Хүмүүсийг татах хүч

Тэр тайзны ард хамгийн гэнэн инээд болох нүдээрээ инээнэ, харин тайзан дээр бол бүхэлдээ өөр хүн болж хувиран түүний сэтгэл татах хүч нь 2 дахин ихэснэ. Түүний бусадаас ялгарах тэмдэг бол нүдээрээ гэмгүй инээх, магадгүй зарим хүүхдүүд атаархаж магад, гэхдээ харин тэр тайзан дээр гарах л юм бол энэ бүх түүх бүхэлдээ өөр болно. Бид бүгд ‘oppa!’ гэж орилход түүний араатаны дүр төрх(монголоор одоо юу гэх вээ beastly charm) түүнийг ямар ч эргэлзээгүйгээр цамцаа урж хаяхад хүргэдэг.

HARDWARE

#1. Намхан…гэхдээ chocolate abs

Чи түүнийг гаднаас нь хараад намхан гэж хэлж болохгуй, гэхдээ түүнийг намтар дээр нь 173см(5’8”) гэдэг ч бид бүгд түүний жинхэн өндөрийг 173см-ээс намхан гэдгийг нь мэдэж байгаа. Бид та бүхэнд түүнийг жижиг биеийн өндөрийг халхалах гайхалтай элбийн зүйлийг танилцуулая. Хамгийн түрүүнд түүний хутгаар сийлсэн юм шиг abs. Тэр сийлсэн юм шиг урлагийн бүтээл рүү хархад л түүний өндөр бодлоос гардаг( түүний өндөр хэнд хамаатай юм гэсэн л бодол төрөх юм байна хэхэ). Мөн түүний толгойн ори дээр 45 градус налуу байрлах New Era-гийн малгайнууд энэ нь түүний өндөрийг далдалах гэж хийж байгаа нэмэлт өндөрлөг зүйлийн нэг юм. Гэхдээ Taeyang-аа!Гэхдээ чи тийм(өндөр) биш ч гэсэн гайхалтай шүү дэ.

#2. Тэр killer eye smile чинь

Ирмэж байгаа зургийг чинь хархад л амьсгаа давхцаж байна. Тэр хагас саран хэлбэртэй инээмсэглэж байгаа нүдийг нь хардаа энэ л биднийг хайлуулж урсгахад хангалттай. 5 наснаас 23настай залуу эрийн гэмгүй энэ инээмсэглэлийг л ‘killer eyes smile’ гээд байгаа юм. Энэ инээмсэглэлээс нь болж дурлахгуй байж чадах хүн энэ дэлхий дээр байгаа болов уу?

#3. Mohawk*  үсний засалт

Энэ үсний засалт нь усан цэргийг санагдуулам танигдах тэмдэг нь болсон юм. Үнэнийг хэлхэд олон олон туршилтын дараагаар ,мөөгөн тайралт өөр зөндөө, олсон энэ үсний засалт түүнд үнэхээр гайхалтай төгс зохиж байгаа юм. Энэ нь түүнд өөрийн гэсэн өвөрмөц бусадыг татах хүчиг авчирсан бөгөөд бас ойролцоогоор 5 гаруй см-ээр өндөр болгодог юм, тэгэхлээр 1 сумаар 2 туулай буудсаан гэсэн үг.(хахаххаха)

Mohawk*-энэ үсний засалт нь толгойн 2 талаараа хусаастай харин гол хэсгээрээ дээшээ нилээд их урт үс байх ёстой юм байна.

2 дугаар хэсэг: Харилцаа хоблоо

#1. TaeYang-ий BFF жагсаалтанд

Сүүлийн үед Taeyang-тай хамт хамгийн их зургаа авхуулсан хүн бол Sean-ий хүүхэд Harang-аас өөр хэн байх билээ дээ. Harang бас Mohawk үсний засалттай мөн нилээд хип-хоп чиглэлд ууссан нэгэн. Түүнийг ‘Little Taeyang’ гэж дууддаг 100% Taeyang-тай адил гэж ч бардам хэлхээр. Ая зохиогч Teddy галзуу юм шиг л түүнийг хамгаалдаг нэгэн харин G-Dragon түүнтэй хамт 8 жилийг хамт өнгөрөөсөн одоо салж хагацаж чадхааргүй болсон BFF-ийх нь нэг. Тэр 2 өөрсдийн гайхалтай нөхөрлөлөөрөө энэ бүхнийг баталж мөн хамтдаа хамтлагаа авч явж байгаа юм.

#2. Taeyang-ийг мөрөөдлоо болгосон хатагтай нар.

Дуучин IU(17 настай) нь өөртөө итгэлтэйгээр миний мөрөөдлийн залуу бол Taeyang гэж ярилцлагынхаа үер хэлж байсан юм. Одоогоор дэлхийн хэмжээний од болох Wondergirls-ийн Yoobin түүнийг өөрийнхөө мөрөөдлийн залуугаар тодорхойлоод байгаа юм. Харин саяхан Jardin de Chouette хувцасны загвар зохион бүтээгч Kim Jae Hyun түүнд үнэхээр сайн санаа тавьж халамжилдаг гэдэг нь ил болжээ.

credit: ibigbang

Advertisements

7 thoughts on “STAR SEE-THROUGH: Намхан бурханы хишиг, Taeyang

  1. Suuliin uyd medee blgon dr l Sol grd b.n shuu! Tanai blog ch gesen medeegee ar araas ni ugsruulaal Gylalzuulj bn shuu xexe

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s