Big bang Beautiful hangover дууныхаа тухай ярив

Big bang Iris киноны soundtrack Tell me goodbye дууны дараа Beautiful hangover дууг гаргаж байгаа. Энэхүү дуу нь  өмнөх дуу шигээ гунигтай юм шиг авч electro маягын хэмтэй учир таныг өөрийн эрхгүй бүжиглүүлэхээр дуу болсон аж. Тэрээр энэ дууныхаа талаар өөрсдийн бодлоо хуваалцсан байна.

Сэтгүүлч: Шинэ дуу Beautiful hangover нь Tell Me Goodbye-аас тэс ондоо юм.

Дэсон: Тийм ээ. Энэ дууг та сонсвол ганцаараа бүжиглэмээр санагдах болно шүү.

ЖиДи: Үнэндээ бид энэ удаад хүмүүст төрж байгаа тэр сэтгэгдлийг албаар өөрчлөхийг хичээсэн.

ТОП: Яг бид нар цаг бүрт урагшлахыг хүсдэг шиг. Яг тэр агшинд бид Big bang-ын шинэ талыг харуулахыг хүсдэг. Үүний тулд бид үргэлж хичээдэг, үүнийг хийж байхдаа сэтгэл хангалуун байдаг.

Сэтгүүлч: Та энэ дууг продьюсерлэж байхдаа юу бодож байв?

ЖиДи: Зуны шөнийг. Би энэ дууг сонсож байхдаа завгүй, чимээ ихтэй хотын дунд байна гэж төсөөлж байлаа. Миний бодсон зун бол онгон байгал. Тэгэхээр та энэ дууг сонсохлоор хэн нэгнийг олохоор хаашаа ч хамаагүй аялалд явмаар санагдана.

Сэтгүүлч: Аялалд аа? Тэгэлгүй яахав. Бид гэртээ байхдаа хаашаа ч хамаагүй явмаар санагддаг шүү дээ. Энэ дуу жаргалтай бас амраахаар юм аа.

ТОП: Яг бид нэгэн шинэ дэлхийн түнэлээр өнгөрөн гарч буй мэт. Энэ дуу намайг илүү урагшлуулах бололцоо өгч миний амьдралын нэгэн түүх болон үлдэх үү үгүй юу гэдгийг гайхаж байна.

Сүнри: Энэ дууг сонсоод бид шууд “Зуны улиралд үнэхээр тохирох дуу биш гэж үү?” гэж бодсон. Ая нь ч амархан цээжлэгдэхээр. Гайхалтай хэмнэлтэй. Зуныг утгаар нь мэдрэхээр дуу болсон.

Сэтгүүлч: Бас л айхан хариулт байлаа.

Тэяан: Бид тоглолт хийж байхдаа халуун зунд тааруулж хэмнэл болон аяаа хийсэн.

Сүнри: Эцэст нь хэлэхэд дууг сонсож байхдаа HEY, HO гэж бидэнтэй хамт дуулвал үнэн тас байх болно шүү.

Сэтгүүлч: Дуундаа яагаад ийм нэр өгөх болсон тухайгаа яриач?

ЖиДи: Hangover гэдэг нь шарталт гэсэн үг л дээ. Тэгээд энэ үг beautiful гээд эерэг тэмдэг нэртэй нийлэхээрээ өөр утгатай болж түүний үзэсгэлэн гоо нь яг архи уусан мэт гэсэн утгатай болно. Бид хайртай бүсгүйгээ бодохлоор толгой гэдэс өвдөх шиг болдог. hangover гэх үг өөр олон янзын үгнээс арай тохирохоор байсан. Beautiful Hangover гэх үг эмэгтэй хүний гоо сайхныг тодорхойлох үг гэж би бодож байгаа.

(Бараг 2 цаг орчуулав кк.)

Advertisements

6 thoughts on “Big bang Beautiful hangover дууныхаа тухай ярив

  1. ooo hahah
    bi eniig orchuuljeen gj mdeeguishd
    shaool uur uls turiin xolbogdol um orchuuljiigaan bn gd shal buruu
    orchuulga xled bsn beeshd hahaha ichmeeriin
    lag orchuulsan bn

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s