GTOP ярилцлага: Бид дараагийн клипэн дээрээ ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байна

Асуулт: Та 2ын адилхан лого(V) гаргаж байгаа нь мөн ижил аксессүсар хэргэлэж байгаа нь энэ шинэ цомгийн үеэр харагдаж байна л да. Үүнд ямар нэгэн онцгойлох утга учир байна уу?

GD: Харж байгаачилан, ‘v’  тэмдэг гаргах нь бас нэгэн төрлийн гарны хэлбэр л дээ. Цомгон дээрээ ажиллаж байхдаа TOP бид 2 мэдсэн л дээ фэнүүд маань биднийг тайзан дээр хөгжилдөж байхад хамгийн дуртай байдгийг. Тэмдэг нь playboy-ийн лого жоохон төстэй энэ нь болхоор 2 залуу бүх төрлийн эр хүн шиг байж чадна хэмээн гаргасан юм үүнд нь сэтгэл татам, sexy, хөгжилдөж чадхыг мэддэг эрчүүд гэх мэт..

Асуулт: ТОР чиний соло дуу Turn it up бонус дуу болон энэ цомогт мөн багтсан, энэ нь чи цаашид өөрийн соло цомгоо гаргахгуй болхоор тэгсэн хэрэг үү?

ТОР: Энэ асуултанд хариулахын тулд эхлээд бид 2 яагаад энэ цомгийг гаргах болсон талаар хэлэх нь зүйтэй байх.  Jiyong (G-dragon) намайг киногоо хийж дуусхад Big Bang-ийн цомог дээр ажиллаж байсан, тэгээд бид 2 их цагийг  хамтдаа ажиллаж олон олон дуу гаргах(зохиох/хийх) болсон, агентлаг дуунуудыг маань муугүй ч гэж үзэж байсан. Тэгээд л бид 2 ер нь цомог болгоё гэж төлөвлөөд мөн Big Bang-ийн цомгийг тэсэн ядан хүлээж суугаа фэнүүддээ бэлэг болгоё гэсэн юм. Ер нь бол захирал  ингэ гэж зөвлөсөн хүн нь зохиосоон дуунуудаа нийлүүлээд нэг цомог болгоод мөн хэзээ нэгэн өдөр бидний соло цомогт бонус болж орох дуунуудыг багтаасан.

Цааш ороод бусадыг


Бид дуугаараа илүү ихийг хүмүүст хэлмээр байна

Асуулт: Тэгвэл та 2ын хамтдаа гарч ирэх болсон шалтгаан чинь захирал чинь зөвлөсөн болхоор тэр үү?

GD: Бид Big Bang-ийн цомог дээр ажиллаж байхдаа олон янзын хамтарсан ажилыг(хослол) бодсон. Бид сүүлийн 2 жил фэнүүдтэйгээ хамт байгаагүй учир энэ удаагин шинэ цомгоо шинэлэг өөрөөр хийх ёстой гэдгийг мэдэрсэн. Тиймээс бид өөр хослолыг нийлүүлэх гэж үзсэн хамтлагийн дуучидыг оруулан Тор бид 2(2 рэппэр), SeungRi бид 2, DaeSung Top гэхдээ Тор бид 2ых илүү үр дүнтэй байсан. Мөн бидний фэнүүдэд ч гэсэн өмнөх хамтарсан уран бүтээлүүд таалагдсан(Forever with u, We belong together) тэгээд л бид 2 ингэж цомгоо гаргах болсон.

Асуулт: Хамт ажиллах үеэр ямар нэгэн хэцүү зүйлс тулгарч байсан уу?

GD: Бусад 3 гишүүдийн даралтыг эс тооцвол нээх онц гойд хэцүү зүйлс тулгараагүй ээ учир нь бид яг л гэр бүл шиг. Тэд бид 2г үргэлж “Та нар сайн хийх ёстой. Тэгэж байж бид бүгд сайн хийнэ ” гэж байсан. Бид цаашид илүү сайн хичээж ажиллах ёстой

Асуулт: Сүүлийн үед 3 title дуу гаргах нь бараг YG-гийн хэв маяг болж байх шиг байна. Та нар яагад 3 дууг title дуугаар сонгсон юм бэ?

GD: Энэ магадгүй 2NE1 тэгсэн болхоор тэр байх гэхдээ бидний хувьд бид хэсэг хугацааны дараагаар хийж байгаа анхны comeback мөн бид янз янзын үзүүлбэрүүдийг үззүүлхийг хүсэж байна.

Асуулт:Гэхдээ 3 дууг зэрэг дуулж бэлдэх хангалттай цаг та нарт байгаа юм уу ?

ТОР: Бид цаг нь дөхөөд ирэхлээр  нээх хязгаарлаад байхыг боддоггүй. Гэхдээ бид удахгуй гарах SeungRi-гийн  цомог мөн өөрсдийн гээд 2ланд нь анхаарал тавьж байгаа учир нь энэ 2 2лаа ль Big Bang-ийн шинэ цомгийн нэг хэсэг. Бидний зорилго бол фэнүүддээ богино хугацаанд юу чаддагаа харуулах юм.

Асуулт: Та 2ын дуу Big Bang-ийн дуу 2т ямар ялгаа байна вэ?

ТОР: Та нарын ихэнх нь бараг хэлэх байх бид 2ыг шал өөр хүмүүс гэдгийг, тиймээс бид 2г нийлүүлбэл нэгэн шинэ төрлийн хөгжим гарч ирнэ. Бид удахгуй гарах цомгоо тэсэн ядан хүлээж байна мөн тайзан дээрх fashion-аа.

GD: Big Bang-д үгэлдгээс илүү бидний шинэ дууны үглэлт нь hip-hop-д илүү ойрхон  байна гэж бодож байна. Бид 2лаа рэппэр учираас фэнүүддээ илүү их түүхийг сонсуулмаар байна

Одооноос үйл ажиллагаагаа оршин суугаа газартаа илүү хандуулах болно

Асуулт: title дуунаасаа гадна өөр ямар нэгэн онцгойлох дуу байна уу?

ТОР: Бид бүх дуун дээрээ олон шөнө сууж ажилласан. Тиймээс би бүгдийд нь дурьдмаар байна. Бүх дуун дээрээ хүч хөдөлмөр гаргаж ажилласан болхоор цомгоо бүхэлд нь утга учиртай гэж хэлмээр байн.

GD: Мөн энэ цомогт олон төрөл багтсан. R&B-рэп шиг. Акустик рэп, мөн хүчтэй хип хоп тоо болон цахим сонсогдно. Бидний олон янзын төрөл багтааж хольсон нь бид Big Bang-д байхдаа өөрсдийн таниулаагүй чанараа гаргахыг хүссэндээ тэр. Тор бид 2 хамтын хүчин чармайлтаа яаж гаргахаа маш сайтар бодсон.

 

Асуулт: Та 2 хөгжмийн нэвтрүүлэг шоунуудаас гадна өөр телевизын нэвтрүүлэгт орох төлөвлөгөө байна уу?

GD: Бид үргэлж хүсдэг байсан гэхдээ та нар магадгүй биднийг тийм ч сайн ярьдаггүй гэнэ байх. Бид одоог хүртэл олноор хүрээлүүлхээрээ айдастай байдаг. Бид тайзан дээр нисэж байж болох юм гэхдээ гэхдээ иймэрхүү төрлийн тохиолдолд бол одоог хүртэл сандарч айдаг. Ямар ч байсан энэ удаагин энэ цомог маань бидэнд чухал учираас бид радио нэвтрүүлэг байна уу variety шо байан уу хамаагүй орох бодолтой байгаа тиймээс фэнүүд та бүхэн хүлээн үзээрэй.

Асуулт: Бусад гишүүд чинь юу хийж байгаа вэ? Big Bang-ийн цомогтоо бэлдэж байгаа юу?

ТОР: Бидний зарим нь Big Bang-ийн шинэ цомгийн талаар нууцлаг байхыг хүсэж байгаа. Бид бүгд хураасан эрч хүчээ гаргана гэсэн тодорхойлолттой байгаа тиймээс тэсэн ядан хүлээн үзээрэй.

GD: DaeSung киноны зураг авалт гээд завгүй SeugnRi соло цомогтоо бэлдээд л. Seungri-г энэ цомог дээрээ илүү сайн ажиллаж байгаа гэж дуулсан түүнийг хараад бид ч гэсэн эрч хүчээр дүүрэх шиг болсон.

Асуулт: Та 2 өнөөдөр клипээ гаргасан. 3 дуунд чин 3ланд нь клип хийгдэх үү?

GD: Цаг гарвал бид хийхийг хүсэж байна. Бид аль нэгэн дээр нь юу ч гэсэн ажиллахаар төлөвлөж байгаа

Асуулт: Big Bang Азид мөн байр сууриа олсон. Та 2 далайн чанадад(гадаадад) өөрсдийн энэ хамтарсан уран бүтээлээ хийнэ гэж бодож байна уу?

GD:Бид өнгөрсөн 2 жил Солонгостоо уран бүтээлээ хийгээгүй тиймээс одооноос оршин байгаа газартаа илүү анхаарлаа хандуулж өөрсдийн олон төрлийн авьяасаа фэнүүддээ харуулах болноо

credit: ibigbang

Advertisements

10 thoughts on “GTOP ярилцлага: Бид дараагийн клипэн дээрээ ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байна

  1. yooo
    i love gd top
    unexeer goyo bn solongost bsan bol yostoi saixan bxgu yu….
    zooz bigbang amjilt ta nartaa xairtai.

  2. Uneheer bayarlalaa variety show nd zunduu oroosoi bilee za ter ch yahav uugan tanai site haagdah haramsaltai l bn buh admin haana gej tuluvlusun yumuu esvel head admin tgd bga mu teguul dahiad neg blog neegeed bigbangiin medee medeeleliig hurgej bval mun ih hunii magnai teniinee ntr kk

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s