GQ сэтгүүлийн ярилцлага GD Part 1

GQ: Цаг аль хэдийнээ шөнийн 2 өнгөрчийхөж.

GD: Надад бол өдөр л гэсэн үг. Ихэвчлэн би оройны 10 хүртэл унтдаг. Тиймээс энэ бол миний яг эд ажиллаж байдаг цаг.

GQ: 4 дахь мини цомог чин гарчихлаа мөн tonight чин маш амжилттай яваа. Үүнд сэтгэл чинь хөдөлж байна уу?

GD: Ний нуугуй хэлхэд, дуу өөрөө гарах нь маш чухал ч тэр дууг цааш нь сайн авч явах нь илүү чухал. Хүмүүс анханасаа л бидний comeback-д анхаарлаа хандуулж эхэлсэн учир нь бид BIGBANG гэсэн нэрний дор эргэн ирэх гэж байсан учираас. Цаг хугацаа өнгрөх тусам хүмүүс биднийг илүү хайрлаж бас энэ тэндгүй бидний тухай яриж байхыг би сонсмоор байна. Бидний хүлээж авсан хариу үйлдэлүүд ер нь сайн байна.

Цааш ороод илүү ихийг


GQ:  Гэхдээ зөвхөн магтаалын үг сонсох нь хангалттай гэж үү? Нэг ийм үг байдаг даа “Шүүмжлэл нь 100 магтаалын үгнээс ч дээр байдаг” гэж.

GD: Манай хамтлаг шүүмжлэлт өртдөгөөрөө 1 дүгээрт байдаг хамтлаг байсан. Би өөрөө ч энэ болгонд өртдөг хүн нь тиймээс би ганц ч болов магтаалын үг сонсвол маш их баярлана. Хэзийд хүмүүс YG, BIGBANG эсвэл G-Dragon гэж ярьвал өрөөсгөл ойлголттой байдаг. Одоо энэ хугацаанд би магтаалын үгийг илүү их сонсмоор байна.

GQ: Би хүссэн зүйлээ хиймээр байна? гэдэг, гэхдээ тэр нь заримдаа хүссэн хариу үйлдэлээ авч чаддаггүй.

GD: Тийм ээ…зөв. Би л хувьдаа бусад хүмүүс намайг юу гэхийг тоохгуй. Хэрвээ би тэдний хэлсэн үгэнд амархан автдаг байсан бол одоо би өөрөө өөрөө биш байх байсан. Энэ нь загвар тал дээр ч хүчинтэй. Хэдий би инээдтэй хувцас өмссөн ч  та нарт өөрийнхөө өнгө төрхийг зүгээр л харуулахыг хүснэ. Би хүмүүсийг өөрсдийнхөө санал бодолд нийцсэн зүйлсээ дагна гэж итгэж байна, учир нь би үүнийг өөрөө туршиж үзсэн, тиймээс ч би үүнийгээ цаашид ч солихгуй.

GQ: ‘Tonight’ дуу яаж төрсөн бэ?

GD: Энэ дууг бүтээхэд 1 жил хагасыг зарцуулсан тиймээс ч бид энэ дууг хуучирашгүй гэж нэрлэнэ.  KUSH ахыг гэрт байсан нэг өдөр, нмайг харихаас өмнө тэр гэнэт нэг ая тоглосон тэгээд “Үнэхээр гоё” гэж хэлсэн юм. Ингэж л тэр шөнө Tonight дууны гол ая төрсөн юм даа.

GQ: Тэгээд энэ 1 жил хагасын хугацаанд юу болсон юмб дэ?

GD: Хэн ч байсан энэ дууг сонсоод Big Bang-ын шинэ цомгийн title дуу болгочихооч гэж байсан. Харин бид нар Taeyang-ийн соло дуу болгох уу эсвэл хамтлагийнхаа title дуу болгосон нь дээр үү гэж бодсон. Бид дуун дээрээ олон янзын туршилт хийсэн гэхдээ нэг л зүйл дутагдаад байсан. Гэхдээ бид анхнаасаа Big Bang-ийн title дуу болгоно гэж бодож байсна гэхдээ яаж сайжруулахаа мэдэхгүй байсан болхоор хоошлуулаад байсан юм. Энэ дууг би бүтээсэн болхоор энэ яг л миний хүүхэд шиг байсан. Энэ дуугаа би яг хүү шигээ бодож <хүү маань ангийнхаа ахлагч нь байсан харин сайн байаагүйгээсээ болж огцорсон> гэж бодох болоод жоохон сэтгэл дундуур л байсан. Энэ давтагдах мөчлөгөөс би залхаж эхэлж энэ намайг маш удаан хугацаанд зовоох болсон. Би бууж өгөхийг хүүссэн ч ашгүй эцэс сүүлдээ маш амжилттай энэ дуу маань гарсан.

GQ: Анх би ‘tonight’-ыг сонсоод чамайг “Өөрийнхөө амьдралд ахлагч/тэргүүлэгч гэдэгтэй дуртай байдаг эрийг&#8221; дүрслэн харуулах дуртай юм аа да гэж бодлоо.

GD: Тийм ээ. Би амжилтанд хүрсэн эр хүний амьдрал  мөн тэр өөрийнхөө амьдралыг яаж авч явааг дүрсэлн харуулах гэсэн юм. Би бусадад Big Bang одоо ямар гэдгий харуулахыг хүссэн. Тэр эрэгтэйн үнэхээр эмэгтэй хүнтэй үерхмээр байгаа гэхдээ тэр нь ганцхан эмэгтэйгээр ханашгүйг дүрслэн харуулах. Түүний байдал нь яг л Big Bang одоогийн нүүрлээд байгаатай адил. Учир нь биднийг олон фэнүүд маань хайралдаг болхоор бид хайраа зөвхөн өөрсдийнхөө хайртай хүнтэй хуваалцаж болохгуй бас тийм ч бид ганцаардахыг хүсэхгүй. Тиймээс бид 2 сонголтоос 1ийг нь л сонгох хэрэгтэй. Тэр завгуй хотод ганцаардсан эр өөрт тохирсон эмэгтэйгээ хайж байгааг дуулна.

GQ: Чонын улих нь юу гэсэн утгатай вэ? (Ауууууууууууу)

GD: Чонын хувьд хэдий тэр эр амьдралдаа олон юманд хүрч амжилтанд хүрсэн ч дотор нь ямар хоосон байгааг харуулсан.

GQ: Чи аль хэдийн амьдралынхаа зөв замыг олчихсон? Чам шиг ийм залуу хүн зөв замаа олох нь ховор.

GD: Би дуучин болоод 10 жил болсон болхоор одоо надад карьераа солиод байх сонголт байхгуй байх. Энэ миний багын мөрөөдөл болхоор би зөвхөн энэ ажилыг л хийж чадна. Хэдий тийм боловч Солонгосын дуучин idol болсноор маш олон саад бэрхшээлтэй тулгардаг. 2 замын уулзвар дээр би одоогийнхоо энэ ажилыг шургуу хийх үү эсвэл зүгээр бууж өгөөд дуучин болно гэсэн бодлоо толгойдоо үлдээгээд л явах байсан уу гэдэг бодол төрсөн. Одоо бодход би тэр үед сонголтоо мэдэж байсан бололтой.

 

GD-гийн  GQ-д өгсөн ярилцлага үнэхээр их байгаа учираас хэсэг хэсгээр оруулхаар шийдлээ.

Advertisements

5 thoughts on “GQ сэтгүүлийн ярилцлага GD Part 1

  1. sochko bayrlalaaa bayrlalaa chamd ystoi ih hehe manai gd uhaalag gdg n hoorhon shdee asuult bolgond uneheer goy hariult ogiishuu neeree daraagin hesgiig n huleej baiydaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s