[Яарилцлага] Dae Sung-н сүм дэх ярилцлага

Dae sung маань 4 сард болж өнгөрсөн гэнэтийн ослын дараагаар яаралтайгаар өөрийн бүх ажил, үйл ажиллагааг зогсоож, мөн ямар ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхийг хүсээгүй билээ. Ийм байдалд орсон тэрээр хэлэхдээ “Миний өгсөн ярилцлага ганцхан хүмүүсээр шийдэгдэхгүй, хэрвээ бурхан үүнийг зөвшөөрвөл болох юм болохоороо болно, хэрвээ цаг нь биш бол энд юу ч болохгүй, бид энэнд хичнээн их зүйл хийгээд ямар ч шаардлага байхгүй” гэж хэлсэн… Хэдэн өдрийн дараа, тэрээр бидэнд ярилцлага өгөхийг хүлээн зөвшөөрсөн юм.
2011.10.2 -ны өдөр хоёр мөргөлийн дараагаар бид Kang Dae Sung-тай уулзлаа…
1. Бид өнгөрсөн жил таниас ярилцлага авах байсан боловч маш олон зүйл болж өнгөрлөө. Сүүлийн үед та юу хийж байгаа вэ?
DS: Үнэндээ маш олон цагийг сүмд өнгөрүүлсэн, ерөнхийдөө сүм болон залуу хүүхдүүдэд тусалж тэгснийхээ дараагаар би уулзалтруугаа явдаг.
2. Та ихэнх цагаа сүмд өнгөрүүлдэг болсоноосоо хойш юуг мэдэрч байна?
DS: Ослын дараагаар маш олон зүйл болж энэ нь намайг маш ихээр залхаасан, би тэр үед “Хэрвээ хүмүүс надад итгэхгүй бол яах бол, би ямар тэнэг зүйл хийснээ үнэхээр мэдэхгүй байна.”гэж бодсон. 3,4 хоногийн дараа би сүмийн өндөр настантай уулзахыг хүссэн, тэнд би номтонгоос асуулт асууж бас би түүнд хариулсан, миний энд ирсэн нь сайн хэрэг болсон бөгөөд би түүнээс эерэг хариултуудыг авсан. Түүнтэй уулзсаны дараагаар би тайвширч бас түүний хэлсэн бүх л үг намайг тайтгаруулж сүм миний бүхий л юм болсон, би энэ л газраас хэсэгч гэсэн амар амгаланг олсон.
3. “Хэрвээ би бусдын итгэлийг хүлээж аваагүй бол магадгүй би тэнэг зүйл хийчихсэн байна” энэ яг юу гэсэн үг вэ?
DS: Ихэнх уран бүтээлчид амиа хоролдог, тэгдэггүй гэж үү? Би яагаад тэд амиа хорлох болсон шалтгаан мөн тэдний сэтгэл санааг ч ойлгосон. Хэдийгээр би амиа хорлох тухай бодоогүй ч хэрвээ би хүмүүсийн итгэлийг хүлээж аваагүй бол магадгүй амиа хорлох замыг сонгох байсан байх. Ийм учраас би залбирал мөргөлийн хүчинд маш их баярлах ёстой. Мөн надад итгэж байгаа та нарт ч бас баярлах ёстой… Нэгэн үг миний зүрх сэтгэлийг үнэхээр их өвтгөсөн. Нэг үл мэдэх хүн сүмийн хаалганы урд “Aлуурчин” гээд бичсэн туг зоосон байсан, тэгэхэд би хүмүүс тэр үгийг хараачаад над руу харна гэж бодсон.
4. Сүмд та удаан байлаа шүү дээ, энэ хамаагүй гэж та бодож байна уу?
DS: Мэдээж тэгээлгүй яахав, ослын мэдүүлэг өгсөн бүлэг хүмүүсээс хойш, хэзээ ч би тайван байж чадаагүй, гэсэн хэдий ч би сүмд буцаад сэтгэл санаагаа тайвшруулж чадсан. Нөгөө талаараа би үүнд маш их санаа зовж байсан. Яг энэ үед би юм идэж ч чадахгүй гэхдээ би идсэн. Учир нь гэвэл би сүмд ажилах хэрэгтэй, мөн би муу зүйл бодох хэрэггүй гэж бодсон.
5. Хэрвээ тэдгээр хүмүүс”Таны сэтгэл санааг сүм тайвшруулахад тусалдаг” гэдэгт итгэхгүй бол та яаж өөрийгөө тайвшруулах байсан бэ?
DS: Бид бол сүмийн шүтэн бишрэгч нар, бид үүнийг ойлгох болно. Миний хувьд сүмийг гэртэйгээ харьцуулвал, би сүмд байхдаа илүү их амар амгаланг мэдэрдэг. Сүмд би номлол уншиж түүнийгээ тайлагнаснаараа оюун санаандаа хэсэг амар амгаланг мэдэрч чаддаг. Хүмүүс сүмд амар амгалангийн тухай сайхан зүйл бодсоноороо тэд ч бас үүнээс эерэг сэтгэгдэлийг авч чаддаг.
6. Ослын дараах 3,4 өдөр та юу хийсэн бэ?
DS: Энэ явдал надад үнэхээр итгэмээргүй зүйл байсан, би өрөөндөө том том алхсаар л, би үнэхээр гэм буруутай юм шиг санагдсан, миний толгойнд байн байн ослын дүр зураг харагдсаар л байсан. Намайг өрөөндөө ганцаараа байхад би үргэлж элдэв янзын сөрөг зүйл бодож, үүнийгээ бүхэл өдрийн турш бодсон.
7. Тэр үед та өөр ямар зүйл бодсон бэ?
DS: Ямар ч гэсэн энэ бол миний буруу зүйл хийсний төлөөс гэж бодсон, би түүнээс (хохирогч) маш их уучлалт гуйж мөн маш их залбирсан. Гэвч намайг залбирч байх үед би дахиад л ослын тухай санасан би үргэлжлүүлэн залбирч чадаагүй. Дараа нь би “уучлаарай” гээд л залбираад л байсан тэгэхэд бараг 20 минут болсон байх, би зүгээр л “уучлаарай” гэж хэлчихээд шууд л уйлж эхэлсэн.
8. Та яагаад гэмшсэн бэ?
DS: Хамгийн эхлээд би хохирогч, мөн компаний ажилчид болон хамтлагийн гишүүддээ үнэхээр буруутай мэт санагдсан. Намайг энэ тухай бодоход магадгүй би сүмд муу нөлөөлөл үзүүлж байгаа юм шиг санагдсан. Би сүмд ямар нэгэн муу нөлөөлөл үзүүлээгүй ч тэд муу сэтгэгдэлүүдээс санаа зовж байсан. Би дотроо маш их гэмшсэн. Түүнчлэн би өөрийн эцэг эх мөн түүний эцэг эхэд үнэхээр буруутай юм шиг санагдаж байсан.
9.Энэ хэргийн дараа та түүний оршуулганд явсан уу? Энэ танд тийм ч хялбар зүйл биш байсан байх гэж би бодож байна.
DS: Миний энэ алхам үнэхээр хүнд байсан ч би дотроо явах хэрэгтэй гэж бодсон. Тэгэхдээ л би их төөрөлдөж байсан. Энэ харамсалтай зүйл миний сэтгэлд маш гүн мэдрэгдсэн учраас би  үнэхээр явах хэрэгтэй гэж бодсон. Гэсэн хэдий ч би түүний оршуулгын заал руу алхахад надад маш хэцүү байсан, тэгээд би түүний гэр бүлийн гишүүдтэй нүүр тулан уулзсан. Гэтэл миний төсөөлж байснаас шаал өөр, тэд намайг тайвшруулсан.
10. Тэгээд та тэдэнд юу гэж хэлсэн бэ?
DS: Тэд надад их ууралсан ч дараа нь бид хоорондоо ярилцсан, тэд хэлэхдээ ” Хэрэг явдал ийм болсон хэдий ч бид ирээдүйн амьдралдаа илүү их буурь суурьтай хандах хэрэгтэй, бидний ахиад уулзах шалтгаан гоё сайхан зүйлээс болж байгаасай гэж хүсэж байна.” …Түүний авга эгч  яг одоо түүний эцэг эхэд маш хүнд байгаа гэж надад хэлсэн. Түүнчлэн түүний авга эгч над дээр хүрж ирж ярилцсан. Тэр христосын шашинтан бөгөөд бурханд залбирдаг болсоноосоо хойш тэрээр намайг уучлах ёстой гэж бодсон.
11. Хүмүүст иймэрхүү зүйл тохиолдохоор, яг иймэрхүү өгүүлбэр өөрөөсөө асуудаг ” Яагаад би гэж?”
DS: Тэр үед би үнэхээр анхааралгүй байсан, одоог хүртэл би яагаад ийм зүйл болсоныг ойлгож чаддаггүй.Цаг хугацаа өнгөрч хэргийн төгсгөл ирэхэд гэнт би юу болж байгааг ойлгосон. Би завсарлага аван Библийн зарим бүлгийг эргэн уншсан бөгөөд одоо байгаа байдлаа эргэцүүлэн бодсон. Тийм ч учраас миний бодлоор бурхан надад энэ хэргийг зохицуулахад тусалсан байх.
12. Та хүмүүсийн анхааралд маш удаан байлаа, мөн хэдэн сар ч өнгөрлөө та энэ үед уйдаагүй гэж үү?
DS: Мэдээж би дуулахыг хүссэн ч надад буцаад инээмсгэллээр дүүрэн ажилаа хийх итгэл байгаагүй. Намайг уйдаагүй гэдгийг та нар харж байгаа байх. Яг энэ мөчид би сүм дээр хамаг сайнаараа ажиллаж байх байсан байх. Сүм-гэр, гэр-сүм миний бодлоор энэ нь надад илүү дээр байдаг.
13. Яг одоо таньд ямар байна вэ?
DS: Цаг хугацаа өнгөрч, Би өөрийн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой, надад авьяас чадвар байгаа гэдгийг мэдсэнээс хойш би дахиж сандарч айхаа больсон. Одоо би өөрийн ажилаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа.
14. Та “өөрийн үүрэг даалгавраа биелүүлэх ёстой” гэлээ шүү дээ үүнд итгэсэн шиг ээ осол болохоос өмнө ч бас итгэж байсан уу?
DS: Осол миний итгэл найдварыг ойлгуулсан,  яг одоо би юунд итгэж найддагаа илүү сайн мэддэг болсон. Миний хоолой, миний авьяас чадвар би үүгээрээ бахархадаг, мөн ийм авьястайдаа үнэхээр их сэтгэл хангалуун байдаг. Түүнээс гадна миний энэ мэргэлжил надад тохирсон гэдгийг хүмүүс алхам бүрт минь хэлж зааж сургаж байдаг. Би үүнийгээ хамаг боломж бололцоогоороо ашиглахыг хүсдэг.
15. Ослын дараагаар танд сүмийн номлогч тусалж байсан шүү дээ. Та хоёр одоо ч бас хоорондоо уулздаг уу?
DS: Tийм ээ, бид хоёр хоорондоо ихэнхдээ уулздаг. Би жижиг ч бай, том ч бай бүх л асуудлыг түүнтэй хамт зөвлөлддөг. Ослын дараагаар би бүх төлөвлөгөө, цагийн хуваариа төлөвлөхөөсөө өмнө бурханд залбирдаг болсон. Үнэн хэрэгтээ бол бид дараагийн өдөр нь аялалд явах байсан (осол болсон газар луу) энэ нь бидний showbiz-н дараах хамгийн анхний амралт байсан. Хэрэг болсоны дараа, би аялалд явах шийдвэр гаргахаасаа өмнө бурханд залбираагүй гэдгээ мэдсэн. Зөвхөн аялалд ч биш, үүнтэй ижилхэн бүх л шийдвэрүүдэд. Ийм учраас энэ болсон бүх зүйл миний буруу байсан.
16. Таны бодол үнэхээр агуу юм, тэгэхээр та бурханд баярладаг уу?
DS: Би бурханд маш их баярладаг. Хэрвээ осол болоогүй байсан бол би шашны бус ертөнц рүү бага хэмжээгээр ойртох байсан байх гэхдээ би үүнийг маш сайн ойлгож, амьдралаа дахин шинээр эхэлсэн. Надад энэ болсон явдлыг эргэцүүлэн бодох боломж олдсон. Би бүх зүйлийг эргэцүүлэн бодсоны дараа яагаад гэдгийг ойлгосон. Би бурхан намайг харж үзэж надад боломж олгосонд маш их баярладаг. Нөгөөтэйгүүр би бүх зүйлд анхааралтай байх хэрэгтэй гэдгийг үргэлж санаж явдаг болсон.
17. Таныг хүнд хэцүү байхад  эцэг эх тань юу гэж хэлсэн бэ?
DS: Тэд хэлэхдээ “битгий санаа зовдоо”гэж хэлсэн. Ослын дараа намайг 3,4 өдөр байрандаа ганцаараа байхад ээж минь хүрж ирсэх. Гэсэн хэдий ч тэр үед би үнэхээр хэнтэй ч уулзахыг хүсээгүй, манай ээж надад маш их уурласан. Тэгэхдээ тэд бүх зүйлийг ойлгож одоог хүртэл надад тусалж дэмждэг. Би тэдэнд маш их өртэй хүн мөн тэд миний талд байсанд үнэхээр их баярладаг. Хэрвээ би ухаалаг байхгүй бол тэд зүгээр л надад уурлах болно.
18.Би таныг GDragon-той цуг энэ сүмд ирж байсан гэж сонссон?
DS: Миний бодлоор надаас болж тэр сүмд ирсэн. Эртээд G Dragon ах манажерт сүмд явахыг хүссэнээ илэрхийлсэн. Үнэндээ ах өөр сүм рүү очихыг хүссэн бөгөөд түүний хувьд сүмд явсанаасаа хойш маш урт хугацаа өнгөрсөн. Түүнчлэн, би түүнээс сүмд явмаар байна уу гэж асуусан, тэр хэлэхдээ өөрийн ажлыг дуусгачихаад явахыг хичээнэ гэж хэлсэн. Тэгээд би G Dragon ахыг сүмд ирэхэд нь яавал түүнд илүү аятайхан байх талаар бодсон. Би түүнийг манай сүмд ирэхийг санаачилсан. Үнэндээ яг тэр үед сүмд бид нарыг мөргөхийг зөвшөөрөөгүй ч эцэст нь бид нарыг сүмд мөргөхийг зөвшөөрсөн.
19. Та хоёр хоорондоо нээлттэй байдаг уу?
DS: Бид тав бие биедээ үнэхээр нээлттэй байдаг.  G Dragon ах хамтлагийн ахлагч болсоноосоо хойш, миний нөхцөл байдлыг илүү хялбар ойлгож чаддаг.
20. Гэсэн хэдий ч яагаад тэр таны сүмд ирэх болсон бэ?
DS: Тиймээ, би өөрөө үргэлж сүмрүү явдаг,өөрийн байрандаа үлдэх эсвэл сүмрүүгээ явчихдаг. Магадгүй тэр миний ямар сүмд явдагийг сониучилсан байх. Манай компаны хөгжмийн зохиолч ч бас манай сүмд явдаг, энэ ч бас түүнд нөлөөлсөн байх… G Dragon ахыг орж ирэхэд би библэ уншчихсан яг тэр үед сүм хэсэг засварлагаатай байсан. Тэгээд тэр “зүгээрдээ” гэж хэлээд дэлбэртлээ инээсэн. Би түүнийг энд ирнэ гэж ердөөсөө ч төсөөлөөгүй тэр үед бид “I love Jesus” гээд дуу дуулж байсан, бид дуу дуулж дууссаныхаа дараа үргэлж “I love Jesus” гэж хэлдэг. Номлогчийг сургааль айлдаж байхад би маш анхааралтайгаар тэмдэглийн дэвтэртээ юм бичиж байсан. G Dragon ах миний хажууд байсан хүнд “би сайн сонсож чадахгүй байна, тэр үнэхээр ойлгомжтой ярих юмаа” гэж хэлсэн. Тэр энд анх удаагаа ирж байгаа учраас би зарим зүйлүүдийг түүнд тайлбарлаж өгсөн. Энэ бүх үйл ажиллагааны дараа тэрээр маш сайн туршлагыг олж авсан. Түүнчлэн тэрээр номлогчтой мэндлэхээр дараа дахиж ирнэ гэсэн. Бид гэрлүүгээ харих замд би түүнээс энэ ямар байсан тухай асуусан. Тэрээр номлогчийн нүдрүү харахад тэр яг л настай хүн шиг бүхнийг мэдэж байсан энэ нь надад маш том мэдрэмж төрүүлсэн гэж хэлсэн.

Advertisements

7 thoughts on “[Яарилцлага] Dae Sung-н сүм дэх ярилцлага

  1. yoo ashgui dee ingej neg Daesung maani butsaj ireh gj ih bayartai bn zaza setgel ni amarsan bol boljdee itgegch bolson ni ch gesen zuw bn ymar ih bayarlaj bnaa mun ted nart sayhan Worldwide act shagnal hvrtsend chin setgeliin bayar hvrgemeer sanagdaj bvgdiig ni neg neg tevreed vnseh ymsaaaan gj muruudhuus duuu hairtai shvvvvvvvvv anduuddaaaaaaa BIGBANG bol shildeg ni…

  2. AAAN IIM YUM BOLOO YU ,,,,,,,,,,,, ODOO SERGEED AJILDAA ERGEED HURDAN ORCHVOL CH , ,,,,,,,,,,,,,,,,,, 1 L IH BURHAN JESUS SUM YARISAN HUN BOLCHIJ KKKK …………………. 🙂 🙂 🙂

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s